Иргэн: Үнэтэй машин, хувьдаа зогсоолтой хүн миний урд орж дугаар авах юм гэнэ Иргэн: Үнэтэй машин, хувьдаа зогсоолтой хүн миний урд орж дугаар авах юм гэнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 14, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Иргэн: Үнэтэй машин, хувьдаа зогсоолтой хүн миний урд орж дугаар авах юм гэнэ

2024 оны 11 сарын 12

Arslan.mn

Нийслэлд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгохгүй байгаа асуудлаар иргэд  өнөөдөр /2024.11.12/ Үндсэн хуулийн Цэцэд хандаж, мэдээлэл хийлээ.

Иргэдийн зүгээс "730 мянгаас дээш улсын дугаар олгохгүй гэж журамласан. Хэрэв үүнээс буурсан тохиолдолд дандаа он залуу автомашинд улсын дугаар олгоно гэж иргэдийн эрхийг хязгаарлаж, боомилсон. Би жишээ нь “Приус-20” маркийн автомашинтай.

Одоо машинаа сайжруулж “Приус-30” авъя гэхэд боломжгүй болчихлоо. Учир нь улсын дугаар 730 мянгад хүрсэн.

Одоо 785 мянга болсон, үүнээс буурсан тохиолдолд олгоно гэнэ. Ингэхдээ, би 2015 онд үйлдвэрлэсэн автомашин авах гэж байгаа.

Гэтэл 2024 онд үйлдвэрлэсэн автомашин авах гэж байгаа хүн миний урд орж дугаар авах юм гэнэ. Мөн хувьдаа зогсоолтой хүн миний өмнө дугаар авах юм байна. Энэ бол хүний эрхийг зөрчиж байгаа асуудал болж байна.

Тийм учраас УИХ-аас өнгөрсөн жил гаргасан хуулийг, НИТХ-ын тогтоол, мөн Нийслэлийн Засаг даргын захирамж хүний эрхийг хязгаарласан учраас Үндсэн хуульд гомдол гаргаж байна. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660086
1 эможи

Бодолтой байгаач
2024-11-12 23:47
Нэг дүгээр эгнээгээр 103,102,101 автобус явж болж байгаа шүү. Дээр нь нэг өдөр дугаарын хязгаарлалтанд хонь шиг зөвшөөрч ороод хангалтгүй юу. Энэ баячуудын эрх ашигт нийцэхгүй байна уу. Тэгвэл бензин үнээ л нэмээд л үзэлдээ . Яагаад л турхираад байна даа. Үймээн дэгдээж байгаад нэг мөсөн 1937 он руу очьё гэхгээд байна уу . Тэрнийг хүсэж байгаа улс их ойрхон байгаа шүү . Жаххан бдолтой байгаач
Зочин
2024-11-12 22:18
Зөндөө олон явахаа байсан. Үзлэгт ороогүй, задаргаанд явсан машинуудаа эздээс нь судалгаа аваад хасаачээ!!!
Зочин
2024-11-12 16:36
Хотын дарга нийт иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах гэж ийм шийдвэрт хүрсэн. Машины ченжүүд банк бусынханд бүү бууж өгөөрэй. ҮХЦ сая 500 мянган иргэдийнхээ эсрэг шийдвэр гаргахгүй дээ
Зочин
2024-11-12 13:29
ХОЁРДУГААР БҮЛЭГ ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ Арван дөрөвдүгээр зүйл. Хэвлэх 1.Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. 2.Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.
Даваа
2024-11-12 11:44
Та нар өөрсдөө ман ыг сонгосон хохь чинь
keyboard_arrow_up