ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл Цагдаагийн Ерөнхий газарт ажиллалаа ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл Цагдаагийн Ерөнхий газарт ажиллалаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл Цагдаагийн Ерөнхий газарт ажиллалаа

2024 оны 11 сарын 12

Arslan.mn 

Өнөөдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл, ГХУСАЗЗ-ийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл болон холбогдох албаныхан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.

ХЗДХ-ийн сайдыг ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, Бригадын генерал Т.Сүхболд, ЦЕГ-ын Дэд бөгөөд НЦУГ-ын дарга О.Ганбат, ЦЕГ-ын Дэд дарга Н.Мөнхзул болон ЦЕГ-ын даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч, улсын хэмжээнд анги байгууллагын бүх алба хаагч цахимаар оролцлоо. Энэ үеэр албаныханд ЦЕГ-ын эрүүгийн цагдаагийн алба, хар тамхитай тэмцэх газар, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төвүүд тусгайлан мэдээлэл хийлээ. 

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүнд хандан “2025 он цагдаагийн байгууллагын хувьд шинэчлэлийг эрчимжүүлсэн, хүний эрхийг дээдэлсэн, алба хаагчид руу чиглэсэн олон ажлуудыг хийхээр тусгасан. Энэ онд албан хаагчид руу чиглэсэн хоёр ажлыг хэрэгжүүлж байна. Тухайлбал, “Бид хамгийн чухал нь” гэдэг уриан дор иж бүрэн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд улсын хэмжээнд бүх алба хаагчдаа хамруулахаар ирэх долоо хоногоос эхлүүлж байна. Нарийн мэргэжлийн эмч нарыг зохион байгуулалттайгаар үзлэг, оношилгоо хийх боломжийг бүрдүүлж байна. Түүнчлэн алба хаагчдын хүүхдүүдийн хичээлийн хоцрогдлыг арилгах зорилгоор төгсөх ангийн сурагчдад зориулан хоцрогдол арилгах сургалт зохион байгуулахаар болсон. Бидэнд хийх ажил их байна. Албан тушаалын мерит зарчмыг төлөвшүүлэх, ажилласан жил, үр дүнг нь харгалзан үзэж удирдах албан тушаалд томилох. Үүнийг эхлүүлж ЦЕГ-ын дарга удирдах албан тушаалтны нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад явж байгаа. Хүний эрхийг дээдлэх, хуульч ажиллагаагаа явуулахад ирэх онд нэлээдгүй анхаарч ажиллахаар тусгасан. Цагдаагийн байгууллагын чиг үүргийн хүрээнд олон хуульд өөрчлөлт орж байгаагийн нэг нь урьдчилан сэргийлэхийг тэргүүлэх чиглэл болгоход сайдын зүгээс дэмжиж ажиллана. Монгол хүний үндсэн эрхийг сахиулахын төлөө ажиллаж байгаа гэдгийг бид санах хэрэгтэй” хэмээн онцоллоо.

Arslan.mnЭнэ үеэр ЦЕГ-ын дарга, бригадын генерал Т.Сүхболд танилцуулгандаа "Цагдаагийн байгууллагын шинэчлэлийн хүрээнд өнгөрсөн жилээс эхлэн нэлээдгүй ажлуудыг хэрэгжүүлж байна. Бид нээлттэй сонгон шалгаруулалтыг тогтмол зарладаг болж, урьдчилан сэргийлэх ажлыг тэргүүлэх чиглэлээ болгон өргөжүүлж, иргэдээ гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд харьяа газар, нутгийн удирдлагуудын оролцоог нэмэгдүүлж, цагдаагийн үйл ажиллагааг илүү шуурхай авдаг болоход нь зориулж машин техник хүн хүчээ нэмэхээс гадна 102 аппликэйшныг ашиглалтад оруулаад байна. Мөн олон улсын туршлагыг судлан "ногоон бүс" болох камержуулах ажлыг сүүлийн жилүүдэд хийж байгаа. ЦЕГ-аас санаачлан, зардал төсвийг нь гарган ХЭҮК, бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран албан хаагчдад тогтмол сургалт, чадвахжуулах сургалтыг зохион байгуулж байна. Цахим орчин дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлж Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төвийг шинээр байгуулсан. Гадаад харилцаа, олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, алба хаагчдаа сургаж байна. Мөн алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд нэлээдгүй анхаарч ажиллаж байна" хэмээн онцлов. 

Arslan.mn

Arslan.mn

 

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660096
0 эможи

Иргэн
2024-11-12 22:10
Цагдаа нар минь энэ залилагч луйварчидтай олигтой тэмцэл хийхгүй бол иргэд маш ихээр хохирч байгаа шүү!!!Том хэмжээний луйварчид бүр даварч гүйцлээ!!!
keyboard_arrow_up