Монгол улсын төрийн далбаа мандуулсан хөлөг онгоцонд шалгалт явуулжээ Монгол улсын төрийн далбаа мандуулсан хөлөг онгоцонд шалгалт явуулжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Монгол улсын төрийн далбаа мандуулсан хөлөг онгоцонд шалгалт явуулжээ

2024 оны 11 сарын 14

Arslan.mn

Монгол Улсын Далай ашиглах тухай хууль, далайн салбарын олон улсын гэрээ конвенц болон Олон улсын далайн байгууллага /ОУДБ/-ын тогтоол, холбогдох дүрэм журмын дагуу Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэлтэй хөлөг онгоцнуудад далбааны эзэн улсын нэрийн өмнөөс буюу Далайн захиргаанаас хяналт, шалгалтыг хийдэг.


Энэ хүрээнд Далбааны эзэн улсын хяналтын улсын байцаагч нь Монгол Улсын төрийн далбаа мандуулан их далайд далайн тээврийн үйл ажиллагаа явуулж буй 6 хөлөг онгоц дээр 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 07-ны өдрүүдэд Тайваны Гаушун боомтод далбааны эзэн улсын хяналт, шалгалтыг хийлээ.

Тус шалгалтын гол зорилго  нь их далайд аялж буй хөлөг онгоцны техникийн бүрэн бүтэн байдлыг нягтлан шалгах, олон улсын эрх зүйн хүрээнд нийцэхүйц үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавихад оршдог. Ингэснээр их далайд хөлөг онгоц осолдох, эвдрэх, мөргөлдөх, хүний амь нас эрсдэх, хүрээлэн буй орчныг бохирдуулах зэрэг учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд томоохон хувь нэмрээ оруулдаг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660128
0 эможи

keyboard_arrow_up