Бусдын амь насыг хохироосон этгээд нурааж буй барилгад нуугдаж байжээ
2024 оны 11 сарын 14
Цагдаагийн байгууллагад “Бусдад зодуулсан байдалтай хүн түргэн тусламжаар ГССҮТ-д хүргэгдэн ирж эмчлэгдэж байгаад нас барлаа” гэх дуудлага, мэдээллийн ирсний дагуу шалгалтын ажиллагаа явуулсан байна.
Шалгалтаар 36 настай, эрэгтэй “Т” нь энэ сарын 12-ны өдөр үл таних хүмүүстэй гадаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад маргалдаж зодуулан, толгойдоо гэмтэл авч, улмаар Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэгдэн нас баржээ.
Тус хэргийг 31 настай, “У” гэгч үйлдэж, Баянзүрх дүүрэгт байрлах нурааж буй барилгад нуугдаж байсныг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
660141
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: