Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон бага насны хоёр хүүхдийг мөргөж, гэмтээжээ
2024 оны 11 сарын 17
Чингэлтэй дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэр Тасганы овооны хойд талын авто замд арваннэгдүгээр сарын 12-нд согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад, бага насны хоёр хүүхдийг мөргөж гэмтээжээ.
Согтуурсан үедээ Мицүбиши маркийн автомашины жолоодож яваад явган зорчигч 9, 16 настай хоёр хүүхдийг мөргөж гэмтээсэн хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэсгээс шалгаж байна.
Иймд согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
660172
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: