Гэрээс нь 400 сая төгрөг олдсон гэх Н.Одончимэгийг 1 сар хорих  шийдвэр гарсан ч, 6 хоног хоригдоод суллагджээ Гэрээс нь 400 сая төгрөг олдсон гэх Н.Одончимэгийг 1 сар хорих шийдвэр гарсан ч, 6 хоног хоригдоод суллагджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Гэрээс нь 400 сая төгрөг олдсон гэх Н.Одончимэгийг 1 сар хорих шийдвэр гарсан ч, 6 хоног хоригдоод суллагджээ

2024 оны 11 сарын 18

Arslan.mn

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Одончимэг авлига, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр үйлдэл дээрээ АТГ-т баригдсан талаар бид өмнө мэдээлсэн. 

Тодруулбал, түүний гэрээс 400 сая төгрөг хураан авсан талаар эх сурвалжууд мэдээлсэн.

Тэгвэл шүүхээс Н.Одончимэгийг нэг сар хорих шийдвэр гарсан ч, зургаа хоног хоригдоод шүүгчийн захирамжаар  суллагджээ.

Харин түүнийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах болон Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарах эрхийг нь хязгаарлажээ.

Эргэн сануулахад, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгч Н.Одончимэг нь:

  • 2013-2017 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албанд мэргэжилтэн,
  • 2017-2024 оны 07 сар хүртэл Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны дарга,
  • 2024 оны 07 дугаар сарын 24-нөөс Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаа нэгэн аж.

Мөн дөрвөн жилийн өмнө буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны дарга байхдаа мөн 16 тэрбум төгрөгийн 5 хувийг авсан гэх хэрэгт холбогдож байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660193
0 эможи

keyboard_arrow_up