Монгол Улсад эрэн сурвалжлагдаж байсан гадаадын иргэнийг баривчилж албадан гаргалаа
2024 оны 11 сарын 19
Монгол Улсад эрэн сурвалжлагдаж байсан БНХАУ-ын иргэн Бао В гэгчийг Гадаадын иргэн, харьяатын газар, Цагдаагийн ерөнхий газрын албан хаагчид баривчлан, өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 16-ны өдөр албадан гаргаж, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Монгол Улсад дахин ирэх эрхийг хязгаарлалаа.
Тэрбээр нутагтаа эрүүгийн гэмт хэргийн учир удаа дараа ял шийтгэгдэж байсан, дахин гэмт хэрэг үйлдэн Монгол Улс руу оргон зугтаж, хуурамч бичиг үйлдэн оршин суух зөвшөөрөл авсан байжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
660205
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: