Хятадад 40 000 юаниар зарагдсан гэх бүсгүйг эх оронд нь авчирлаа
2024 оны 11 сарын 19
Хятадад 40 000 юаниар зарагдсан гэх бүсгүйг эх оронд нь авчирлаа.
Өдгөөгөөс 12 жилийн өмнө буюу 2012 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Монгол улсын иргэн “Б” гэгч нь “Гадаад улсад өндөр цалинтай ажилд зуучлана” гэх зар нийгмийн сүлжээнд нийтэлж, Монгол Улсын иргэн “Н”-ийг БНХАУ-ын Хэбэй мужид 40.000 юань-аар худалджээ.
Уг хэргийн хохирогч Н-ийг өнгөрсөн долоо хоногт цагдаагийн байгууллагаас Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор эх оронд буцаан авчирсан байна.
Нэмж дурдахад гэмт этгээд нь элэг нэгт Монгол бүсгүйгээ БНХАУ-ын иргэнд худалдсан байжээ.
Эх сурвалж: tsahuir.mn
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
660207
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: