Ц.Мөнхбат: Шинжээчийн дүгнэлт хугацаа алдаагүй, хүлээн зөвшөөрөхгүй бол  дахин хийлгэх хуулийн заалттай Ц.Мөнхбат: Шинжээчийн дүгнэлт хугацаа алдаагүй, хүлээн зөвшөөрөхгүй бол дахин хийлгэх хуулийн заалттай
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Мөнхбат: Шинжээчийн дүгнэлт хугацаа алдаагүй, хүлээн зөвшөөрөхгүй бол дахин хийлгэх хуулийн заалттай

2024 оны 11 сарын 22

Arslan.mn

Өдөр өнжүүлэх дээрээ хахсан байж болзошгүйгээр харамсалтайгаар нас барсан хүүхдийн ар гэрээс мэдээлэл хийсэн бөгөөд  "Шүүх шинжилгээний хариу хэрэг явдал болсноос хойш 20 гаруй хоногийн дараа гарлаа. Гэтэл шүүх шинжилгээний хариунд талийгаач хүүг минь бөөрний дутагдалтай, зүрх судасны архаг өвчлөлтэй байсан учраас зүрх нь гэнэт хаагдсан  гэж дүгнэсэн байна. Зүрх нь хаагдсан гэх дүгнэлттэй санал нийлэхгүй байна" гэв.

Тэгвэл энэ талаар ШШЕГ-ын Бүртгэл мэдээлэл технологийн газрын дарга Ц.Мөнхбат "Болсон хэрэг явдалтай холбоотойгоор аравдугаар сарын 28-ны өдөр  шинжээч томилсон. Шинжээч эмч дүгнэлтээ арваннэгдүгээр  сарын 15-нд гаргаад, арваннэгдүгээр сарын 18-нд ахлах шинжээчдээ хянуулаад, арваннэгдүгээр сарын 19-нд СХД-ийн цагдаагийн мөрдөн байцаагчид хүргүүлсэн. Ямар нэгэн байдлаар шинжилгээний хариу гаргах хугацаа алдсан зүйл байхгүй.

Хэрэв тухайн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол дахин бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийлгэх, дүгнэлт гаргуулах боломжтой.

Шинжээч хараат бусаар үйл ажиллагаа явуулах хуулийн заалттай.  Хими, биологи, эд эсийн шинжилгээг богино хугацаанд гаргах боломжгүй. Тийм учраас хугацаа алдсан гэж үзэхгүй байна. Шинжилгээний хариуг ажлын 14-28 хоногт гаргах хуулийн заалт бий" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660284
0 эможи

keyboard_arrow_up