МБА-аас үүргээ нэр төртэй биелүүлж буй алба хаагчдад шагнал, цол гардууллаа
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас өнөөдөр /2024.11.22/ Улс тунхагласны 100 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, идэвх зүтгэл гарган ажилласан 15 алба хаагчдад цагдаагийн цол, шагнал гардууллаа. Шагналыг МБА-ны дарга П.Очбадрах, дэд дарга Б.Батдэлгэр нар гардууллаа.
Тодруулбал,
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн хүндэт медаль”-аар 1,
- Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Хууль зүйн албаны Тэргүүний ажилтан тэмдэг”-ээр 1,
- “Цагдаагийн алдар” тэмдгээр 2,
- “Хүндэт жуух бичиг”-ээр 4,
- Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар “Цагдаагийн гавьяа” тэмдгээр 1,
- “Хүндэт жуух”-аар 1, “Цагдаагийн албаны төлөө II” зэргийн медалиар 5,
- Хугацааны цагдаагийн ахмад цолоор 1, цагдаагийн ахлах дэслэгч цолоор 1 алба хаагч тус тус шагнагдлаа.
Цагдаагийн цол, шагналаар шагнагдсан нийт алба хаагчдад баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсье.