Зам тээврийн ноцтой осол гарч, 7 хүн амиа алдаж, нэг иргэн эмнэлэгт хүргэгджээ Зам тээврийн ноцтой осол гарч, 7 хүн амиа алдаж, нэг иргэн эмнэлэгт хүргэгджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Зам тээврийн ноцтой осол гарч, 7 хүн амиа алдаж, нэг иргэн эмнэлэгт хүргэгджээ

2024 оны 11 сарын 24


Arslan.mn

Дорнод аймагт гарсан харамсалтай ослын талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө. 

Тодруулбал, Цагдаагийн байгууллагад 2024 оны 11 сарын 23-ны өдрийн 21:10 цагийн орчимд Дорнод аймгийн Булган сумын нутаг Чулуут гэх газарт 2 машин мөргөлдсөн байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Мэдээллийн дагуу Осол болсон газарт шуурхай очиж шалгалтын ажиллагаа явуулахад Mitsubishi l-200 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь Ford F 150 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж улмаар Ford F 150 маркийн тээврийн хэрэгсэл шатсан байна. 

Ослын улмаас нийт мөргөлдсөн тээврийн хэрэгслүүдэд зорчиж явсан 7 хүн нас барсан, 1 хүн эмнэлэгийн байгууллагын тусламж авч эмчлүүлж байна. Одоогоор нас барсан 4 иргэний хэн болохыг тогтоохоор харьяа цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
660294
1 эможи

Хариу
2024-11-24 21:01
Хөөрхий дээ, балай юм болж. Согтуу байгаагүй байгаасай даа.
keyboard_arrow_up