Улс тунхагласны ойд зориулсан барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
2024 оны 11 сарын 27
Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойд зориулсан 128 бөхийн барилдаанд улсын заан Сүхбаатарын Сүхбат түрүүлж, харцага Батсүхийн Зоригтбаатар үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт улсын аварга О. Хангай, улсын заан Б.Бат-Өлзий нар шалгарсан.
Тус барилдааны түрүү төрийн сүлдний загваруудыг багтаасан дурсгалын мөнгөн зоос, “Үндсэн хууль”-иуд болон арван сая төгрөг гардсан бол үзүүр бөхийг зургаан сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр дөрөв сая төгрөгөөр байллаа.
Харин "Өсөх ирээдүйтэй бөх”-ийн тусгай шагналыг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, аймгийн хурц арслан Д.Алтанцоожид гардууллаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
660331
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: