Галт зэвсгээр үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлүүд нь ихэвчлэн болгоомжгүй байдлаас үүдэлтэй байдаг Галт зэвсгээр үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлүүд нь ихэвчлэн болгоомжгүй байдлаас үүдэлтэй байдаг
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Галт зэвсгээр үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлүүд нь ихэвчлэн болгоомжгүй байдлаас үүдэлтэй байдаг

2024 оны 11 сарын 28

Arslan.mn

Иргэн, хуулийн этгээд өөрийн эзэмшдэг галт зэвсгээ хэрхэн бүртгүүлэх, шилжүүлэх мөн “Зэвсэг-2024” нэгдсэн арга хэмжээний талаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Баттулгатай ярилцлаа.

-Галт зэвсгийг ямар шаардлага хангасан иргэн, хуулийн этгээд  эзэмшдэг вэ? Мөн галт зэвсэг худалдан авах зөвшөөрөл авахын тулд хаана хандах ёстой вэ?

Галт зэвсгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд “Хуульд өөрөөр заагаагүй бол 21 нас хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, галт зэвсэг ашиглаж гэмт хэрэг санаатай үйлдэж байгаагүй, галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан Монгол Улсын иргэн иргэний зориулалттай галт зэвсэг өмчилж болно”, мөн “Энэ хуульд заасан шаардлага хангасан иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 10.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлд заасны дагуу галт зэвсгээ бүртгүүлж, 13 дугаар зүйлд заасан галт зэвсгийн гэрчилгээ авснаар галт зэвсэг өмчлөх эрх үүснэ” гэж заасан байдаг.

Иргэн, хуулийн этгээд Монгол Улсад албан ёсны үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөлтэй газраас болон гадаад улс орноос галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдан авахаар бол Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвд хүсэлтээ холбогдох материалын хамт ирүүлж, зөвшөөрөл авна.

-Дэлгүүрээс болон, хувь хүнээс галт зэвсэг худалдан авсан тохиолдолд хэрхэн, хаана бүртгүүлэх, шилжүүлэх талаар та жаахан дэлгэрэнгүй мэдээлэл мэдээлэл өгөөч.

Иргэний зориулалттай галт зэвсэг худалдаж авсан, улсын хилээр оруулсан Нийслэл хотод оршин суудаг иргэн ажлын арван өдрийн дотор галт зэвсгээ Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвд, харин орон нутагт оршин суух иргэн тухайн нутаг дэвсгэрийн буюу аймгийн цагдаагийн газар, хэлтэст бүртгүүлнэ.

Иргэн нь өөрийн өмчид байгаа галт зэвсгийг энэ хуульд заасан шаардлага хангасан иргэнд худалдаж болно. Гагцхүү та галт зэвсгээ бусдад шилжүүлсэн, бусдаас авсан бол холбогдох материалыг бүрдүүлэн тус төвд хүсэлтээ ирүүлж, албан ёсоор шилжилт хийлгэхийг анхаарах хэрэгтэй байна.

Иргэд хоорондоо галт зэвсгээ аман хэлэлцээр болон бичгэн гэрээ хийж нэгэндээ өгч явуулах буюу шилжүүлэх тохиолдол цөөнгүй бий. Ингэснээр галт зэвсгийн албан татвар тухайн иргэн дээр гарах, жил бүр галт зэвсгийн тооллогодоо хамрагдахгүй байх зэрэг асуудлууд гардаг. Тиймээс галт зэвсэг шилжүүлсэн даруй цагдаагийн байгууллагад холбогдох материалыг ирүүлж, бүртгүүлээрэй гэж уриалмаар байна.

-Та сургалтад хамрагддаг гэж хэллээ. Тэгэхээр тухайн сургалт нь хаана, хэд хоногийн хугацаатай үргэлжилдэг вэ? Иргэдэд энэ талаарх мэдээллийг илүү дэлгэрэнгүй хүргэвэл.

Галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглах, аюулгүй ажиллагааны сургалтыг Хууль зүйн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний баталсан журмын дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар хөтөлбөр, төлөвлөгөөг батлан Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв дээр зохион байгуулдаг. Тус сургалт нь хоёр хоногийн хугацаатай зохион байгуулагддаг. Сургалтын эхний өдөр галт зэвсэг эзэмшиж байгаа иргэд маань ямар эрх зүйн зохицуулалтын хүрээнд ашиглах, эзэмших, аюулгүй байдлаа хэрхэн хангаж хадгалах гэх мэт эрх зүйн талаас нь онолын мэдлэг олгодог. Хоёр дахь өдөр практик сургалт буюу галт зэвсгээр хэрхэн буудлага хийх, буудлага хийхдээ хэрхэн аюулгүйн ажиллагааны дүрэм баримтлах, суралцагчдад буудлагын шагайвар хийх, буудлага үйлдэх аргачлал, галт зэвсгийн аюулгүй ажиллагааг хангах, сургалтын буудлага үйлдэх дадлагыг явуулдаг. Ингээд шалгалт авч тэнцсэн иргэдэд гэрчилгээ олгодог.

Иргэн та сургалтад хамрагдах хүсэлтээ байгаа бол сургалтын төвийн 70190092 дугаарын утсаар бүртгэл хийлгэж, сургалтад хамрагдах боломжтой юм.

-Эрүүл мэндийн шаардлага хангасан байх ёстой гэж хэлсэн шүү дээ. Энэ шаардлагад нь сэтгэцийн эрүүл мэндээс гадна өөр шалгуур тавигддаг уу?

Тийм ээ жолооч болж байгаа хүн эрүүл мэндийн үзлэгт хамрагддаг шүү дээ. Түүнтэй л адил галт зэвсэг эзэмших гэж байгаа иргэн маань эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, тодорхой төрлийн шаардлага хангасан байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл сэтгэц, мэдрэлийн зүгээс эрүүл байна уу?, мөн хараа зүйн буюу харах, сонсох эрхтэн, хоёр гарын хуруу зэрэг биеийн эрхтэн тогтолцооны зүгээс тодорхой шаардлага хангасан байх хэрэгтэй. Эрүүл мэндийн байдал гэхээр иргэд зөвхөн сэтгэц, мэдрэл гэсэн талаас нь харах буруу ойлголттой байдаг.

Эрүүл мэндийн үзлэгийн тухайд орон нутгийн иргэд аймгийн эрүүл мэндийн нэгдсэн төв эмнэлэгт, Нийслэл хотын иргэд оршин суугаа харьяаллынхаа дагуу дүүргийнхээ нэгдсэн төв эмнэлэгт очиж Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2017.03.16-ны өдрийн А/33 дугаар тушаалаар баталсан хуудсны дагуу үзлэгт хамрагдана. Түүнээс биш аль нэг хувийн эмнэлэг, амбулаторид хамрагддаггүй гэдгийг анхаараарай.

-Сүүлийн үед гарч буй галт зэвсэгтэй холбоотой гэмт хэргүүд ихэвчлэн ямар шалтгаан нөхцөлөөс үйлдэгдэж байна. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн эзэмшдэг галт зэвсгийг хэрхэн хадгалах ёстой байдаг вэ?

Галт зэвсэгтэй холбоотой, галт зэвсгээр үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлүүд нь ихэвчлэн санамсар, болгоомжгүй байдлаас үүдэлтэй байдаг. Өөрөө хэлбэл гол шалтгаан, нөхцөл нь галт зэвсгийг буруу хадгалснаас, буруу тээвэрлэснээс үүдэлтэй гэж хэлэхэд болно. Галт зэвсэг эзэмшиж байгаа иргэн галт зэвсгээ хадгалахдаа гох болон замгийг зориулалтын түгжээгээр түгжиж, сумыг тусад нь хадгалах ёстой. Цагдаагийн байгууллагаас, галт зэвсгийн аюулгүй ажиллагаа, хадгалалт, хамгаалалтыг холбогдох сургалтаар хамгийн түрүүлж заадаг. Энэ талаар ч нийтэд мэдээллийг тогтмол хүргэсээр ирсэн. Хэрвээ энэ түгжээ байхгүй тохиолдолд бууны замгийг салгаад буу, замаг хоёрыг тусад нь хадгална.

-Цагдаагийн байгууллагаас галт зэвсэг эзэмшдэг иргэн, аж ахуй нэгжид хэрхэн хяналт тавьж ажилладаг вэ?

Галт зэвсгийг Иргэний, Харуул хамгаалалтын, Хууль сахиулах, Байлдааны гэж 4 төрөлд ангилдаг. Үүнээс иргэний зориулалттай галт зэвсгийг иргэн хүн эзэмших эрхтэй гэж хуулиар зохицуулсан. Иргэний галт зэвсгийг мөн дотор нь зориулалтаар нь ангийн, спорт сургалтын, үзмэр цуглуулгын зориулалттай гэж ангилдаг. Иргэн, хуулийн этгээд нь өөрсдийн өмчлөл, эзэмшилд бүртгэлтэй галт зэвсгээ зориулалтынх нь дагуу ашиглаж байгаа эсэх аюулгүй байдлыг ханган хэрхэн хадгалж байгаа болон тээвэрлэлт хийхдээ галт зэвсгийн тухай хуульд заасан журмын дагуу тээвэрлэж байгаа эсэх дээр тогтмол хяналт тавьж, тодорхой төрлийн ажил арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажиллаж байна.

-“Зэвсэг-2024” нэгдсэн арга хэмжээ явагдаж байгаа энэ арга хэмжээний хүрээнд хийж хэрэгжүүлж буй онцлог ажлын талаар дурдвал?

Галт зэвсгийн тухай хууль болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2015 оны А/220 дугаар тушаалаар батлагдсан “Галт зэвсгийн тооллого явуулах журам”-д заасны дагуу иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийн тооллогыг 2024 оны 11 дүгэр сарын 13-ны өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаанд галт зэвсгийг бүртгэх, гэрчилгээжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж эхлээд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660397
1 эможи

keyboard_arrow_up