Согтуу үедээ 10 настай дүү рүүгээ халуун ус цацаж, ТҮЛЖЭЭ
2024 оны 12 сарын 02
Сонгинохайрхан дүүрэгт оршин суух М гэх 42 настай эрэгтэй нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам тавьж, хамт амьдардаг нагац дүү болох 10 настай охин руу буцалсан ус цацаж, түлсэн хэрэг гарчээ.
Тус хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс мөрдөн шалгаж байгаа аж.
Харин түлэгдсэн охин ГССҮТ-ийн Түлэнхийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
660439
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: