Б.Чойжилжалбуу: 2 жилийн хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанааар Хөгжлийн банкны гэх тодотголтой 540 хавтаст хэрэг бүхий 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан 41 гомдлын хүрээнд хэлэлцэж байна.
Хэргийг нь хэрэгсэхгүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан, цагдан хоригдож байгаа шүүгдэгч Б.Чойжилжалбуу гомдол гаргасан.
Тэрбээр "Миний гомдлыг давж заалдах шатны шүүх хэлэлцээгүй орхисонд гомдолтой байна. Хяналтын шатны шүүхээр гомдлоо хэлэлцүүлэх хүсэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 2. заасан гэмт хэргийн хувьд маргахгүй. Учир нь удирдлагын багт ажиллаж байхад зээл олгогдох явцад хяналт тавьж ажиллаж чадаагүйгээ ухамсарлаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хариуцлага хүлээх ёстой гэж маргаан үүсгэлгүйгээр шүүх хуралд оролцсон. Ажлын хариуцлага алдсандаа харамсч байна. "Ган хүдэр орд " ХХК-ийн захирал Л.Ням-Очир 80 сая төгрөгийн хахууль авсан гэмт үйлдлийг ёс зүйн хувьд байж болохгүй гэж үзэж, улсын орлогод тушаасан. Би бамбайн булчирхайн хавдартай бөгөөд эрүүл мэнд, ар гэрийн хүнд нөхцөл байдлыг харгалзан үзэж, 2 жилийн хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү" гэжээ.