Ерөнхий аудитор Д.Загджав төв талбайд шинэ жилийн цэнгүүн зохион байгуулахыг эсэргүүцжээ Ерөнхий аудитор Д.Загджав төв талбайд шинэ жилийн цэнгүүн зохион байгуулахыг эсэргүүцжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхий аудитор Д.Загджав төв талбайд шинэ жилийн цэнгүүн зохион байгуулахыг эсэргүүцжээ

2024 оны 12 сарын 02

Arslan.mn

Ерөнхий аудитор Д.Загджав 31-ний өдөр Төв талбайд шинэ жилийн цэнгүүн зохион байгуулахыг эсэргүүцэв.

НИТХ-ын ээлжит бус хуралдаан өнөөдөр үргэлжилж байна. Тус хуралдаанаар нийслэлийн 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Хуралдааны үеэр Үндэсний аудитын газар болон нийслэл дэх Төрийн аудитын газраас дүгнэлтээ танилцуулав. Тус газраас үр ашиггүй зардлуудыг танаж, төсвийн орлогыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэдэг дүгнэлт танилцууллаа.

Тухайлбал, 2024 оны 12-р сарын 31-ний өдөр Төв талбайд зохион байгуулах шинэ жилийн цэнгүүнд зарцуулах 400 сая төгрөгийг хэмнэх нь зүйтэй гэв.

Нийслэл дэх Төрийн аудитын газрын дэд дарга Ч.Болд “Талбай дээр жил жил бүр зохион байгуулдаг шинэ жилийн цэнгүүнд зарцуулагддаг 400 сая төгрөг бол үр ашиггүй зарцуулалт. Тиймээс хэмнэх боломжтой гэж үзлээ” гэв. Хэрэв НИТХ тус дүгнэлтийг хүлээж авбал өнөө жилээс эхлэн Д.Сүхбаатарын нэрэмжит талбайд баярын салют буудаж, шинэ жилийн цэнгүүн болохгүй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660450
1 эможи

КАКАА
2024-12-02 16:43
ХҮЙТЭНИЙ УЛИРАЛД ХАНИАД ТОМУУ ИХТЭЙ БАЙГАА ҮЕД ҮР АШИГГҮЙ ЗАРЦУУЛАХ 400 САЯ ТӨГРӨГИЙГ ХҮН АМЫН ХЭРЭГЦЭЭТЭЙ АЖИЛД ЗАРЦУУЛСАН НЬ ДЭЭР ЮМ ДАА
keyboard_arrow_up