ЦЕГ: Машиныхаа цонхыг хагалсан этгээдийг ШАЛГАЖ байна
Олон нийтийн сүлжээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд нэгэн иргэн автомашин дээрээ гарч зогсоод, цонхыг нь хагалж буй бичлэг цацагдсан. Цагдаагийн байгууллагаас тухайн этгээдэд Зөрчлийн тухай хуульд зааснаар хэрэг нээн шалгаж байна. Тодруулбал, нийслэлийн Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс хуулийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгааг албаныхан мэдээллээ.
Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл /Танхайрах/
1.Олон нийтийн газарт, эсхүл орон байранд хэрүүл маргаан үүсгэж, бусдыг өдөөн хатгаж, бусдын амгалан тайван байдал алдагдуулж, олон нийтийг үл хүндэтгэж, үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна гэж заажээ.