“ШИНЭ ХОРШОО” хөдөлгөөн малчдад бодит дэмжлэг болж байна “ШИНЭ ХОРШОО” хөдөлгөөн малчдад бодит дэмжлэг болж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“ШИНЭ ХОРШОО” хөдөлгөөн малчдад бодит дэмжлэг болж байна

2024 оны 12 сарын 11

Arslan.mn

Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнүүлж, малчдад зориулсан бага хүүтэй зээлийг арилжааны банкаар дамжуулан гаргасан. Өнгөрсөн долдугаар сараас эхлэн зээлийг олгож эхэлжээ. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын “Элст цагаан тэмээт” хоршооны малчид 490 сая төгрөгийн зээл авчээ.  

Зээл авсан 11 малчнаас 5 малчин нь хадлангийн тоног төхөөрөмж худалдан авсан байна.

Цагаан-Овоо сум нь хадлангийн бүс нутаг учраас малчид хамтарч өвлийн бэлтгэлээ базаахын зэрэгцээ хадлан бэлтгэж, борлуулаад илүү орлого олох боломжтой гэж тооцоолсон байна. Үүнээс гадна зарим малчид нь сайн үүлдрийн мал, сүү, цагаан идээ боловсруулах тоног төхөөрөмж авсан байна.

“Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнөсний ачаар малчид техниктэй болж, хөдөө аж ахуй болон жижиг дунд үйлдвэрлэлийн гол бэлтгэн нийлүүлэгч, бизнесмен болох эрх зүйн орчин бүрдэж байгаад тус хоршооны малчид талархалтай байна.

Өмнө нь тус хоршооны зарим малчид, арилжааны банкны малчдад зориулсан зээл авч байсан бөгөөд жилийн 20-24 хувийн хүүтэй байсан нь хүндрэлтэй байсан гэнэ. Тэгвэл “Шинэ хоршоо”-ны хүрээнд олгогдож байгаа зээл нь 3-4 дахин бага буюу жилийн 6 хувийн хүүтэй байгаа нь малчдад бодит дэмжлэг болж байна гэж онцолж байна.

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин хөтөлбөр”-ийг баталж, хэрэгжүүлж эхэлснээс хойш 11-р сарын 27-ны өдрийн байдлаар шинээр 6.599 анхан шатны хоршоо байгуулагдаж, 68.500 малчин хоршооны гишүүнээр элсэж, 17 мянга гаруй малчин 556 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээлэнд хамрагджээ.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660603
0 эможи

зочин
2024-12-11 13:36
Цөөхөн хоршоо гайгүй байж магадгүй олон тэрбумын сурталчилгаа хийж байна даа Болдог юм уу Бага сумуудад шинэ малчинд газар олдохоо болисон аль өнгөтэй өөдтэй билчээр усыг хоршоо нэртэй нөхдүүд хааж авсан байна Сэтгүүлчид сурвалжлах хэрэгтэй Хаваржааны газар атар хагалж ногоо ногоон тэжээл тарни гээд дугуй зоогоод хаяцгаажээ Давуу эрх эдэлсэн хүмүүс бий болсон байна
keyboard_arrow_up