О.Батхүү: Монгол Улсын иргэд өмч хөрөнгөө хэзээ, хэдээр зарахаа өөрсдөө мэдэж шийддэг баймаар байна О.Батхүү: Монгол Улсын иргэд өмч хөрөнгөө хэзээ, хэдээр зарахаа өөрсдөө мэдэж шийддэг баймаар байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

О.Батхүү: Монгол Улсын иргэд өмч хөрөнгөө хэзээ, хэдээр зарахаа өөрсдөө мэдэж шийддэг баймаар байна

2024 оны 12 сарын 12

Arslan.mn

Үл хөдлөх хөрөнгөө зарахдаа өмнөх үнээс нь бууруулж зарж болохгүй хуулийг эсэргүүцэж Үндсэн хуулийн цэцэд хандах тухай асуудлаар  мэдээлэл хийж байна.   

Хуульч О.Батхүү "Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтөөр Монгол Улсын иргэд өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулах эрхгүй болсон.

Жишээ нь, Та 2 өрөө байраа 150 сая төгрөгөөр авсан байлаа гэж бодъё. Тэр байраа хямдруулаад, 120-130 сая төгрөгөөр заръя гэвэл нэр шилжүүлэхгүй юм байна. Өөөр хэлбэл,  Улсын бүртгэлийн байгууллага таны худалдан борлуулах гэрээг хүлээн авч бүртгэхгүй гэсэн үг.

Мөн Дархан-Уул аймагт нэг гурилын компанийн захирал мөнгөний хэрэг гарлаа гээд компаниа хямдруулаад заръя гэтэл нэр шилжихгүй ийм нөхцөл үүссэн. 

Монгол Улсын иргэд өмч хөрөнгөө хэзээ, хэдээр зарахаа өөрсдөө мэдэж шийддэг баймаар байна. 

Монголд хуулийн хулгай газар авдаг болоод удаж байна. Тиймээс Үл хөдлөх хөрөнгөө зарахдаа өмнөх үнээс нь бууруулж зарж болохгүй хуулийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргаж байна.

Энэ хуулийг батлахдаа Улсын бүртгэлийн албанаас ч САНАЛ АВААГҮЙ байна. Одоо бүртгэл дээр маргаан дагуулж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
660631
1 эможи

Ёстой зөв сэдэв
2024-12-12 12:44
Яаг зөв ийм сэтгэлтэй хуульч өмгөөлөгч нь цөөхөн юм даа.амжилт
keyboard_arrow_up