Л.Эрхэмбаяр: Энэ харилцан татвар тэглэх 76 дотор чинь НЕФТЬ байгаа юу. БАЙХГҮЙ шүү дээ
Өнөөдөр Худалдаа аж үйлдвэрлэлийн танхимд болсон хурлын үеэр "Евро азийн эдийн засгийн холбоонд түр нэгдэх"-ийг үйлдвэрлэгчид эсэргүүцлээ.
Энэ үеэр “Түмэн шувуут” ХК-ийг үүсгэн байгуулагч Л.Эрхэмбаяр “Чи энд ирсэн хүмүүстэй уулзсан юм уу. Нэг ч хүнтэй уулзаагүй. Коридорт суучихаад хэнтэй ч уулзахгүй. Цээжилсэн хэдэн эдийн засгийн хачин хачин тоотой, хачин үг хэллэгтэй, хэн ч ойлгохгүй юм ярьдаг.
Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга дарга гэдэг том статус дээр суучихаад давуу байдал эзэлчихээд яагаад бид нарын үгийг сонсохгүй, яагаад ингээд яваад байгаа юм.
Чамаас асууя. Энэ харилцан татвар тэглэх 76 дотор нефть байгаа юу. Байхгүй болоод чи хариулж чадахгүй байна. Чи нефть дээр тэглэх юм ярьчих л даа, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж дээр тэглэх юмыг зөрүүлээд тавьчих л даа. Тэгвэл бид дуугүй болно.
” гэв.