ОБЕГ: “Дөрвөн хүүхэд лаа асаан гал алдаж эндсэн” гэх мэдээлэл бүртгэгдээгүй
2024 оны 12 сарын 13
Нийгмийн сүлжээнд тархаж байгаа “Дөрвөн хүүхэд лаа асааж гал алдан эндсэн” мэдээллийг ОБЕГ-аас няцаалаа.
Цахим сүлжээнд "Өчигдөр тог тасрах үед гэртээ үлдсэн дөрвөн хүүхэд лаа барьж байгаад гал алдаж гэртэйгээ шатаж нас барсан" гэх мэдээлэл тархсан.
Онцгой байдлын байгууллагад өчигдөр буюу 12 дугаар сарын 12-нд ийм төрлийн дуудлага бүртгэгдээгүй болно.
Тиймээс нийгмийн сүлжээнд тархаж байгаа тус мэдээллийг түгээхгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэгтэй байхыг зөвлөж байна гэв.
Эх сурвалж: ОБЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
660655
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: