ОСНААУГ: “Архивын ажилтны өдөр”-ийг угтан сургалт зохион байгууллаа
Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсэн байгуулагдсаны 97 жилийн ой буюу “Архивын ажилтны өдөр”-ийг угтан салбар төвүүдийн нийт Архив, бичиг хэргийн ажилтнуудыг хамруулан Үндэсний төв архивын үйл ажиллагаатай танилцах сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгууллаа. Сургалтаар архивын баримтын хадгалалт, хамгаалалтын орчин нөхцөл, ашиглалт, мэдээлэл, лавлагааг иргэд олон нийтэд хүргэж буй байдал болон архивын баримтыг цахимжуулах, сэргээн засварлах зэрэг Үндэсний төв архивын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа өндөр хүчин чадалтай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судлан
1.Түүхийн баримтын архив
2.Зураг төслийн баримтын архив
3.Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архив
4.Сэлбэн засах, сэргээн шинэтгэх төв
5.Цахим архив бүрдүүлэлтийн төвүүдтэй танилцлаа.