“УБДС” ТӨХК, ОСНААУГ-ын удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа
“УБДС” ТӨХК, ОСНААУГ-ЫН УДИРДЛАГУУДТАЙ ХАЛААЛТЫН УЛИРЛЫН ГОРИМ АЖИЛЛАГАА, ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨЛБӨР ТООЦОО, ХЭРЭГЛЭГЧИЙН ГОМДОЛ САНАЛ ЗЭРЭГ АСУУДЛААР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Амарсанаа, Ерөнхий инженер Ш.Мөнхжаргал болон бусад алба хэлтсийн дарга нар Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Алтангэрэл, Ерөнхий инженер Ж.Пүрэвжамц болон 3-н түгээх төв, Хэрэглэгчдэд үйлчлэх 19-н төвийн удирдлагуудад 2024-2025 оны халаалтын улирлын горим ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл, дулааны эрчим хүчний хуримтлагдсан төлбөр тооцоо, хэрэглэгчийн гомдол санал, цаашид анхаарах шугам тоноглол зэрэг асуудлаар мэдээлэл өгч санал солилцлоо. Мөн ОСНААУГ-ын удирдлагуудтай хийсэн уулзалтад Диспетчерийн үндэсний төвийн Горим төлөвлөлт, тохируулгын албаны дарга Ц.Өнөрмаа 2024-2025 оны халаалтын улирлын болон өвлийн оргил ачааллын үеийн батлагдсан горим ажиллагааг танилцууллаа.