СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мөс цөмөрч 28 настай эрэгтэй амиа алджээ
2024 оны 12 сарын 19
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Нисэх багийн ''Далайн хоолой'' гэдэг газарт суудлын автомашин мөс цөмөрч живсэн тухай дуудлагыг арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 21:30 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 69 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э /28 настай, эрэгтэй/ нь “Харриер” загварын суудлын автомашинтай зорчиж яваад мөс цөмөрч живж нас барсан тул 22:32 цагт хоолойн эргээс 30 метр, 2 метрийн гүнээс цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
660754
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: