Гэрээсээ гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна
2024 оны 12 сарын 24
Дорнод аймгийн Баян-Уул сумын Улз багт тус сумын харьяат иргэн Х нь өчигдөр 17.00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болжээ. Улмаар эрэн хайх ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас өчигдөр 20:45 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын 53 дугаар ангийн алба хаагчид, Цагдаагийн хэсгийн алба хаагчид иргэн Х /33 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 21:20-23:45 цагийн хооронд зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй аж. Тиймээс өнөөдөр 09.00 цагаас эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
660825
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: