Морь цоллооч Т.Тэмүүлэн “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ээр шалгарчээ
2024 оны 12 сарын 24
Баянхонгор аймгийн Номгон Ерөнхий боловсролын сургуулийн 7г ангийн сурагч, морь цоллооч Т.Тэмүүлэн Монгол Улсын “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарчээ.
Т.Тэмүүлэн 2024 онд олон улсын хоёр уралдаанд амжилттай оролцож тэргүүн байр, гуравдугаар байр, улсын чанартай таван уралдаанд оролцож тус тус тэргүүн байрыг эзэлсэн байна. Мөн аймаг, сум орон нутгийн баяр наадмуудад бүх насны 100 гаруй хурдан шандаст хүлгийн цолыг дууджээ.
Түүнээс гадна өөрөө бие даан 20 гаруй ерөөл магтаалыг сурч, Монгол уламжлалт өв соёлоо олны хүртээл болгон дэлгэрүүлж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
660826
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: