Нэг уут бэлгэнд 36-72 ширхэг ёотонтой тэнцэх САХАР агуулж байна Нэг уут бэлгэнд 36-72 ширхэг ёотонтой тэнцэх САХАР агуулж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Нэг уут бэлгэнд 36-72 ширхэг ёотонтой тэнцэх САХАР агуулж байна

2024 оны 12 сарын 24

Arslan.mn

НЭМҮТ болон стандартын байгууллагаас өнөөдөр /2024.12.24/ хүүхдийн бэлгэнд хийсэн шинжилгээний дүнг танилцууллаа.

Нэг уут хүүхдийн бэлгэнд 36-72 ширхэг ёотонтой тэнцэх сахар агуулагдаж байна. Энэ нь ДЭМБ-ын зөвлөсөн хэмжээнээс хэд дахин өндөр байгааг албаныхан мэдээллээ. Хүүхэд бэлгээ нэг хоногийн дотор идэж дуусгадаг. Тийм учраас "Сахаргүй бэлэг" уриалгыг гаргаж байгаа талаар мэдээллээ.

СХЗГ-ын ХАБҮЛЛ-ын Ерөнхий захирал  О.Нандин-Эрдэнэ "  Хүүхдийн бэлгэн дэх ундаа нь стандарт хэмжээнээс хэд дахин их сахар агуулж байна. Таван багц бэлгэнд 37 нэр төрлийн бүтээгдэхүүнд дүн шинжилгээ хийхэд, чихрээс 591 ккал илчлэгтэй буюу ДЭМБ-ын зөвлөмжөөс 6.8 дахин өндөр байна. ДЭМБ-ын нэмэлт чихрийн хэмжээг нийт илчлэгийн таван хувиас багагүй байхаар зөвлөдөг. Жишээлбэл, 7-10 настай эрэгтэй хүүхэд 1820 ккал илчлэг, эмэгтэй хүүхэд 1650 ккал илчлэг хүнсээр авах хэмжээтэй байдаг." гэв.

Стандарт хэмжилзүйн газрын дарга С.Батбаатар "Ууттай хүүхдийн бэлэг"-ийг шалгахад хэзээ дуусах нь тодорхойгүй 2 бүтээгдэхүүн, хүчинтэй хугацаа нь дууссан 7 бүтэгдэхүүн орсон байна. Ууттай бэлгэнд агуулагдаж байгаа чихрүүдийг 13 үзүүлэлтээр шалгахад БҮРЭН ШААРДЛАГА хангасан нэг ч бүтээгдэхүүн байхгүй байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660829
1 эможи

keyboard_arrow_up