Дотоодын цэргийн байгууллага ТАЙЛАНГИЙН ХУРЛАА зохион байгуулж, шилдэг алба хаагчдаа шагнаж УРАМШУУЛЛАА
Дотоодын цэргийн байгууллага нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлж, Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2024 онд дэвшүүлсэн зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж, байгууллагын чадавх, алба хаагч, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхол, нийгмийн баталгааг дээшлүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг билээ.
Тэгвэл өнөөдөр дотоодын цэргийн байгууллага 2024 оны ажлаа дүгнэн үйл ажиллагааны тайлангийн хурлаа ЦЕГ-н Сүлд чуулгад энэ цагаар зохион байгуулж байна.
Энэхүү хурлаар "Дотоодын цэргийн байгууллагын 2024 оны сахилгын зөвлөгөөн", "Дотоодын цэргийн байгууллагын ёс зүйн дэд хороо"-ны мэдээлэл болон оны ажил мэргэжлийн аварга алба хаач, тэргүүний хамт олныг шагнаж урамшууллаа.
Тайлангийн хуралд Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд, Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис, штабын даргын зөвлөлийн гишүүд, анги байгууллагын удирдлагууд болон төв орон нутгийн 18 байршлаас 1152 алба хаагч танхимаар болон цахимаар оролцож байна.