НЭМГ: “Woo Lee“ хар перецийг болсон хоол хүнсэнд шууд цацаж хэрэглэж болохгүй НЭМГ: “Woo Lee“ хар перецийг болсон хоол хүнсэнд шууд цацаж хэрэглэж болохгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

НЭМГ: “Woo Lee“ хар перецийг болсон хоол хүнсэнд шууд цацаж хэрэглэж болохгүй

2024 оны 12 сарын 24

Arslan.mn

Нийслэлийн эрүүл мэндийн газраас Woo Lee хар перецийг болсон хоол хүнс, салатанд шууд цацаж хэрэглэж болохгүй гэдгийг анхаарууллаа.

Тодруулбал дээрх нэрийн хар перец нь холимог найрлагатай ба нэмэлтээр нитрит агуулагдаж байгаа аж.

Иймд үйлдвэрлэгчээс заасан технологийн дагуу түүхий бүтээгдэхүүнийг амтлан, халуун боловсруулалтад заавал оруулж хэрэглэхээр заасан байна.

Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн хими, хор судлалын лабораторийн шинжилгээгээр тус бүтээгдэхүүний найрлагад нь нитрит зөвшөөрөгдөх хэмжээнд агуулагдаж байгааг тодорхойлсон ба шошгын мэдээлэлд NOT READY TO EAT буюу шууд хэрэглэхийг хориглоно гэж бичжээ.

Тиймээс болсон хоол хүнс, салатанд шууд цацаж хэрэглэж болохгүй гэдгийг сэрэмжлүүлэв.

Нитритийн давсыг шууд хэрэглэвэл бөөлжих, дотор муухайрах, толгой эргэх, ядрах, сульдах зэрэг хордлогын шинж тэмдэг илрэхийг анхаарна уу.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660834
0 эможи

keyboard_arrow_up