Шүүхээс МҮХАҮТ-ийн гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгажээ
Өнгөрсөн сарын 27-нд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг АТГ-аас баривчилж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 30 хоног цагдан хорих шийдвэр гаргаад байсан.
Тэгвэл шүүхээс МҮХАҮТ-ийн гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг цагдан хорих хугацааг дахин 30 хоногоор сунгажээ.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Т.Дүүрэнг оргон зайлж, хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг устгаж болзошгүй гэх үндэслэлээр 1 сар цагдан хорьж байна гэдгээ мэдэгдсэн.
Харин албаныхны зүгээс Т.Дүүрэн нь Н.Цэрэнбатын зөвлөхөөр ажиллаж байхдаа шаардлага хангаагүй Германы компанитай 3.5 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, Монгол Улсад 2.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдуулан саатуулсан гэдэг мэдээллийг өгч байсан.