СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Чаргаар гулгаж байсан эмэгтэй сараалжин хашаа мөргөж, нас баржээ
2024 оны 12 сарын 26
Чаргаар гулгаж байсан эмэгтэй хашаа мөргөж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Энэ сарын 21-ний 14.00 цаг орчим Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах цанын баазад хүүхэдтэйгээ хамт чаргаар гулгаж байсан 46 настай эмэгтэй сараалжин хашаа мөргөж нас баржээ.
Хүүхдийг ГССҮТ-д хүргэн эмчилж байгаа аж.
Иргэд та бүхэн чаргаар гулгахдаа хүүхдийнхээ болон өөрийнхөө аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
660867
1 эможи
2024
2024-12-26 15:36
Тухайн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн хариуцлагагүй байна. Аюулгүй байдлаа хангадаггүй, мөнгө хөөсөн ийм газруудыг хариуцлага тооцож хаах хэрэгтэй
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: