ИРГЭН: “Оюу толгой“-н уурхайд стандарт бол стандарт.Асуудал гаргавал шууд сануулга, эсвэл баяртай
Нэгэн иргэн өөрийн цахим хуудаснаа " "Оюу толгой"-н уурхайд ирж ажиллаад 5 хоног 6 өдөр болоод буцаж байна. Монголын хаана ч байдаггүй зүйлийг зөвхөн энд л энэ уурхайд л хэрэгжүүлж байна.
Онгоцноос буухаас эхлүүлээд, автобусанд суух, хоолонд орох, гэх мэт олон нийт байдаг газарт бүгд яг дүрмийн дагуу оочирлож байна. Жишээлбэл: Автобуснаас буухад заавал урд талын хүн боссоны дараа л суудлаасаа босно, автобусанд заавал оочирлоно. Бүгд соёлтой. Онгоцонд сууж буух яг адил. Энд тэндээс дайрч түрүүлж орох гэж шахцалдсан зүйл байхгүй!
Хамгийн гоё нь уурхай дээр бүх машинууд заасан хурдаар явж, урд нь машин байхгүй ч “Зогс” гэсэн тэмдгийн хойно 5 секунд зогсож байна. Энэ мэт маш олон жижиг хамаагүй бүх дүрэм үйлчилнэ, энд ажиллаж буй 15,000 хүн бүгд хэрэгжүүлж байна. Ямар ч найзын дундаа юм байхгүй!
Асуудал гаргавал шууд сануулга, эсвэл баяртай. Чиний мянга Эготой, Бяртай, Ухаантай, Дээд гаралтай байх энд түй ч хамаагүй. Дүрмээ дага! Эсвэл буц!
Яагаад ингэж бүх дүрэм нь хэрэгжээд байна гэхээр нэгт цалингаас илүү хүний ажил хийхэд хэрэгцээтэй бүх зүйлсийг энд чадлаараа хангаж байна! Өдрийн 3 хоол, өглөө оройн автобус, машин, такси, эмнэлэг, эмийн сан, жим, сагс, хөлбөмбөг, волейболын заал, номын сан, амрах өрөөндөө боловсон 00, усанд орох дүүш, баар, ихэнх банкны салбарууд, юнител, Моби гээд бүгд л байна.
Хамгийн чухал нь ажлын хамт олны уур амьсгал үнэхээр мундаг байна. Өдөр бүр өглөө, оройн ээлж эхлэхээс өмнө аюулгүйн ажиллагааны сургалт, ёс зүйн сургалт богино хэмжээнд орж байна.
Зүгээр л стандарт бол стандарт! Жижиг гэлтгүй бүх дүрмийг улс даяараа хэрэгжүүлдэг бол мөн хянаж чаддаг бол ядаж л амьдрахад таатай, тайван орчин бүрдэнэ дээ!" гэжээ.