Он солигдох мөчид 00:30 цагт нийтийн тээврийн дараах 18 чиглэлд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
2024 оны 12 сарын 30
Арванхоёрдугаар сарын 31-ний шинэ оныг угтах баяраар Төв талбайд "Улаанбаатарын Мөнгөн шөнө" баярын цэнгүүн болно. Баярын шөнийн 00:30 цагт нийтийн тээврийн автобусаар дараах 18 чиглэлд иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлэх юм.
А зогсоол буюу зүүн чиглэлд Д.Сүхбаатарын талбайн өмнөх автобусны зогсоолоос буюу Ленин клубээс нийтийн тээврийн автобус хөдөлнө.
- МШ:1 “Сүхбаатарын талбай-Шархад”
- МШ:3 “Сүхбаатарын талбай-Офицеруудын ордон”
- МШ:4 “Сүхбаатарын талбай-Жанжин клуб”
- МШ:2 “Сүхбаатарын талбай-Улиастай”
- МШ:5 “Сүхбаатарын талбай-Сэлбэ амралт”
В зогсоол буюу баруун болон урд чиглэлдД.Сүхбаатарын талбайн баруун тал Монголын Үйлдвэрчний эвлэлийн байрны үүднээс автобус хөдөлнө.
- МШ:7 “Сүхбаатарын талбай-Толгойт”
- МШ:10 “Сүхбаатарын талбай-Улаан чулуут”
- МШ:6 “Сүхбаатарын талбай-Орбит”
- МШ:8 “Сүхбаатарын талбай-Зүүн салаа”
- МШ:9 “Сүхбаатарын талбай-Баруун салаа”
- МШ:11 “Сүхбаатарын талбай-5 шар”
Урд чиглэлд:
- МШ:12 “Сүхбаатарын талбай-Зайсан”
- -МШ:13 “Сүхбаатарын талбай-Нисэх”
- МШ:14 “Сүхбаатарын талбай-Яармаг”
С зогсоол буюу хойд чиглэлд Соёлын төв өргөөний үүднээс автобус хөдөлнө.
- МШ:18 “Сүхбаатарын талбай-3,4-р хороолол”
- МШ:16 “Сүхбаатарын талбай-Хайлааст”
- МШ:17 “Сүхбаатарын талбай-Чингэлтэй /Зүрх уул/”
- МШ:15 “Сүхбаатарын талбай-Баянхошуу” гэсэн 18 чиглэлд Д.Сүхбаатарын талбайгаас нийтийн тээврийн автобусаар иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ гэж Нийслэлийн тээврийн бодлогын газраас мэдээлэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
660898
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: