Төв аймгийн замд осол гарч, 1 иргэн амиа алджээ
2024 оны 12 сарын 30
Төв аймаг, Баян сум Өгөөмөр 2 дугаар багт "Зам тээврийн осол гарч, хоёр хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байгааг гаргах шаардлагатай байна" гэсэн дуудлагыг 18:25 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.
Багахангай дүүргийн Онцгой байдлыг хэлтсийн 80 дугаар ангийн бэлтгэл ээлжийн алба хаагчдыг очиход, "Bongo3" загварын автомашин, "Prius" загварын автомашинууд мөргөлдөж "Bongo3" загварын автомашины жолооч иргэн О /56 настай, эрэгтэй, зүүн хөл хугарсан/, Prius загварын автомашины зорчигч А /44 настай, эмэгтэй, амь насаа алдсан/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг 20 минут ажиллан гаргаж, Төв аймгийн Баян сумын хэсгийн төлөөгч Цагдаад хүлээлгэж өгсөн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
660909
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: