БНХАУ-д сургана гэх мэдээлэлд хууртахгүй байхыг анхааруулав БНХАУ-д сургана гэх мэдээлэлд хууртахгүй байхыг анхааруулав
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 02, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

БНХАУ-д сургана гэх мэдээлэлд хууртахгүй байхыг анхааруулав

2024 оны 12 сарын 30

Arslan.mn

Эрээн хотын дунд сургуулиудад хүүхэд сургана гэх хуурамч мэдээлэл цахим сүлжээнд тавигдах болжээ. Тодруулбал, сүүлийн үед Бүгд найрамдах Хятад ард улсын Эрээн хотын дунд сургуулиудад элсэлт авч байна, Эрээн хотын сургуулиудад хүүхэд зуучилж  өгнө гэх хуурамч мэдээлэл тарж байгааг Цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

Тухайлбал, "12 дугаар анги төгссөн, бүрэн дунд боловсролын гэрчилгээ авсан хүүхдийг Эрээн хотын Засгийн газрын тэтгэлгээр сургана. Байр,хоол үнэгүй мөн хэлний бэлтгэлд үнэ төлбөргүй сургана" гэх мэт зарууд цахим сүлжээнд тавигдаж байгаа аж. Тиймээс БНХАУ-д суугаа элчин сайдын яамнаас дараах мэдэгдлийг гаргасан байна.

"Монгол улсаас сурагч элсүүлэх үйл ажиллагааг аливаа байгууллага болон хувь хүнд итгэмжлээгүй. Жил бүрийн 3-4 дүгээр сард тухайн сургуулиудаас төлөөлөгчөө томилолтоор ажиллуулж биечлэн сурагч элсүүлдэг болохыг алба ёсоор мэдэгдье" гэжээ.

Иймд цахим орчинд нийтлэгдэж буй элсэлт авах тухай эдгээр зар нь худал мэдээлэл бөгөөд хууль бусаар ашиг олох зорилготой залилан байж болзошгүйг Цагдаагийн байгууллагаас анхааруулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660910
0 эможи

keyboard_arrow_up