Тавантолгойн үйлдвэрийн шахмал түлшний дээжийг БНХАУ, БНСУ, Япон улсад шинжлүүлж байна
Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцууллаа.
Тэрбээр, Агаарын бохирдлыг бууруулахтай холбоотойгоор нийслэлийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Энэ хүрээнд 12-р сарын 23-29-ний өдрүүдэд нийт 2500 гаруй онцгой байдал, экологийн цагдаа, нийслэл, дүүргийн байгаль орчны мэргэжилтнүүд агаар дахь хорт бодисыг бууруулах, сайжруулсан түлшний чанар стандартыг хангуулах, түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавих чиглэлээр 89800 айл өрх, 2200 ААН-ийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллалаа.
Тавантолгой түлш компанийн түлшний стандарт чанарыг шалгах, түлшний орц найрлагад хүний эрүүл мэндэд хортой бодис байгаа эсэхийг тодруулах зорилгоор УОК-ын даргыг шийдвэрээр БНХАУ, Солонгос, Япон улсуудад бүтээгдэхүүний дээжийг явуулж шинжлүүлж байгаа. Хариу удахгүй гарна гэв.