Хар тамхитай тэмцэх газар тайлангийн хурлаа зохион байгууллаа
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар 2024 оны ажлаа дүгнэж, үйл ажиллагааны тайлангийн хурлаа өнөөдөр /2024.12.27/ зохион байгууллаа.
Тайлангийн хуралд Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа П.Очбадрах, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Батбямба, Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа П.Сандагсүрэн болон тус газрын даргын зөвлөлийн гишүүд, алба хаагчид оролцлоо.
Идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллан хамт олноо манлайлсан алба хаагчдыг Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын шагналаар шагнасан ба Хар тамхитай тэмцэх газрын “Тэргүүний хамт олон”-оор цагдаагийн хурандаа Б.Батхуяг даргатай Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтэс, “Тэргүүний алба хаагч”-аар Эрүүгийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн цагдаагийн хоёрдугаар тасгийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Э.Төмөрхуяг, Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Бат-Эрдэнэ, Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Ариунтөгс нар тус тус шалгарсан юм.
“Мансууралгүй ирээдүйн төлөө хамтдаа”