Аав, ээжийнхээ тэтгэврийг зөвшөөрөлгүй зарцуулбал ХОРИХ ЯЛ оноох хууль хэрэгжиж эхэллээ
Ахмад настай аав, ээжээрээ тэтгэврийн зээл авахуулж, тэтгэврийн картыг нь дураараа зарцуулах тохиолдол гарч байна. Тэгвэл үүнтэй холбогдуулан ахмад настнуудын эрхийн хамгаалсан заалтыг Ахмад настны тухай хуульд оруулав.
Ингэхдээ ахмад настнуудад эдийн засгийн хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд хорих хүртэл ялтай боллоо.
Эрүүгийн тухай хуулийн 1.3-т зааснаар тэтгэвэр, тэтгэмж хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол 6-12 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, хорих ял шийтгэнэ. Харин Зөрчлийн тухай хуулийн 4.5-т Ахмад настны тэтгэвэр, тэтгэмжээ ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албадан сургалтад хамруулж, 7-30 хоногийн хугацаагаар баривчилна.