БНСУ-ын иргэдийг Монголд визгүй зорчих хугацааг 1 жилээр сунгажээ
2025 оны 1 сарын 02
Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор ирсэн Солонгос иргэдийг Монголд визгүй зорчих хугацааг нэг жилээр сунгажээ.
Тодруулбал, 2022 оноос эхлэн Солонгос иргэд Монгол Улсад визгүй зорчихыг Монгол Улсын Засгийн газраас түр зөвшөөрсөн байдаг. Тус зөвшөөрөл 2024 оны арванхоёрдугаар сар хүртэл байсан ч визгүй зорчих хугацааг 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл сунгасан байна.
Ингэснээр 2025 онд Монголын аялал жуулчлалын зах зээл өсөх хүлээлт үүсээд байна.
Харин аялал жуулчлалаас бусад зорилгоор буюу хөдөлмөр эрхлэх, гадаадад суралцах, удаан хугацаагаар оршин суух болон бусад хувийн айлчлалын хувьд зохих визтэй байх ёстойг анхаарууллаа.
йна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
660950
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: