Увс аймгийн Онцгой байдлын газар ажлаас чөлөөлөгдсөн  албан тушаалтанд цалин олгож байжээ Увс аймгийн Онцгой байдлын газар ажлаас чөлөөлөгдсөн албан тушаалтанд цалин олгож байжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 05, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Увс аймгийн Онцгой байдлын газар ажлаас чөлөөлөгдсөн албан тушаалтанд цалин олгож байжээ

2025 оны 1 сарын 02

Arslan.mn

Прокурорын байгууллага өнгөрсөн долооо хоногт хэрэг бүртгэлтийн 44734, мөрдөн байцаалтын 1106 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 231 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 96, Өмчлөх эрхийн эсрэг 54, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 45, Хүрээлэн байгаа орчны эсрэг 15, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 11, Авлига, албан тушаалын 5, Хүний амьд явах эрхийн эсрэг 4, Мөнгө угаах 1 хэрэг байна.         

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас Гашуунсухайт дахь Гаалийн газрын улсын байцаагч Х.Н, А.О нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн нүүрс тээврийн үйл ажиллагааг хилийн боомтын гаалийн хяналт шалгалтаар саадгүй нэвтрүүлэх зорилгоор хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн цэргийн дугаар анги, Улаанбаатар хот дахь болон Гашуунсухайт дахь гаалийн газрын алба хаагч нар нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслийг Улсын хилээр нэвтрүүлэх, гаалийн бүрдүүлэлт, хяналтыг түргэн шуурхай хийх, дараалал харгалзахгүйгээр зорчиход туслалцаа үзүүлэх зэргээр бусдад давуу байдал бий болгосны хариуд хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Увс аймгийн прокурорын газраас аймгийн Онцгой байдлын газрын албан тушаалтан Б.Б, Д.Ө, Б.Н нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, чөлөөлөгдсөн албан тушаалтанд цалин олгон, давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Булган аймгийн прокурорын газраас сумын газрын даамал Г.М нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Засаг даргын газар эзэмшүүлэх, эрх шилжүүлэх захирамж гараагүй байхад газар эзэмших гэрчилгээ олгож, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660952
0 эможи

иргэн
2025-01-02 12:58
Онцгойгийнхонд шудрага шуналгүй хүмүүс ажлуулахгүй бол хэцүү дээ Ашиглах шалтаг их гарна Дарга нарын орон тоог цомхтого Дайнд явах биш санхүү нярав нягтлан цол зүүж таргалж суух ямарч шаардлагагүй Аврагчдаа сайн хангалт өгөх нь оновчтой Одоогоор 11 аймаг зудтай хэцүүдлээ гээд зарлаад эхэллээ дээ Төсвийн мөнгө уйлдаггүй гэж энэ
иргэн
2025-01-02 12:58
Онцгойгийнхонд шудрага шуналгүй хүмүүс ажлуулахгүй бол хэцүү дээ Ашиглах шалтаг их гарна Дарга нарын орон тоог цомхтого Дайнд явах биш санхүү нярав нягтлан цол зүүж таргалж суух ямарч шаардлагагүй Аврагчдаа сайн хангалт өгөх нь оновчтой Одоогоор 11 аймаг зудтай хэцүүдлээ гээд зарлаад эхэллээ дээ Төсвийн мөнгө уйлдаггүй гэж энэ
keyboard_arrow_up