Б.Юмжирдуламыг СЭМҮТ-д хэвтүүлсэн бол ээжийг нь эмнэлгийн хяналтад авчээ
2025 оны 1 сарын 04
Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар, аймгийн Нэгдсэн эмнэлгээс хамтарсан баг гарч, дээрх иргэдийн сэтгэц, биеийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд тодорхой арга хэмжээ авч ажиллахаар болжээ. Энэ хүрээнд Б.Юмжирдуламыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв /СЭМҮТ/-д хэвтүүлсэн бол ээжийг нь Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн хяналтад авсан байна.
Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх иргэд нь удаа дараа цахим орчинд ёс бус үг хэллэг хэрэглэсэн бичлэг нийтэлдэг байсан бөгөөд тэдгээрийн сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг тогтоохоор болсон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
660974
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: