Хучлагатай тээврийн хэрэгсэл дотор 11 настай хүүхэд угаартаж, нас баржээ
2025 оны 1 сарын 05
Цагдаагийн байгууллагад 2024 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт "Машинаа халааж байсан хүн угаартсан байна" гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 11 настай эрэгтэй хүүхэд "Приус-30" маркийн хучлагатай автомашин дотор машин халаах үедээ угаартаж, амиа алдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.
Иймд тээврийн хэрэгслийг халаах зорилгоор асаахдаа хучлагыг бүрэн авч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
660977
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: