Харбины мөсөн урлалын тэмцээнд Монголын баг түрүүлж, хоёр сая юаниар шагнууллаа
2025 оны 1 сарын 07
36 дахь удаагаа болж буй энэхүү тэмцээнд Монгол, Хятад, БНСУ, Орос, Испани, Америк, Эквадор, Франц, Энэтхэг, Мексик, Серби, Монтенегро зэрэг орны 60 гаруй сийлбэрч оролцжээ.
Манай улсаас дөрвөн баг оролцсон бөгөөд З.Ганжаргал, Х.Алтанхүү нарын баг түрүүлж, Д.Цэрэнбат, Б.Баярсайхан нар дэд байр эзэлжээ.
Харбины мөсөн сийлбэрийн тэмцээнд Монголын сийлбэрчид 2010 оноос хойш тогтмол өрсөлдөж эхэлсэн бөгөөд хамгийн хүчтэй оролцогчийн тоонд зүй ёсоор багтдаг билээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
661023
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: