“Нүүрсний хэрэг“-т улс төрд нөлөө бүхий 13 хүнийг ЯЛЛАГДАГЧААР ТАТАН шалгажээ “Нүүрсний хэрэг“-т улс төрд нөлөө бүхий 13 хүнийг ЯЛЛАГДАГЧААР ТАТАН шалгажээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 09, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Нүүрсний хэрэг“-т улс төрд нөлөө бүхий 13 хүнийг ЯЛЛАГДАГЧААР ТАТАН шалгажээ

2025 оны 1 сарын 08

Arslan.mn

Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хүрээнд нийт 120 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, улс төрд нөлөө бүхий 13, нийтийн албан тушаалтан 90, иргэн 53, нийт 156 хүн, 3 хуулийн этгээдийг яллагдагчаар татан шалгажээ.

Дээрх хэргүүдээс 108 хүн, 2 хуулийн этгээдэд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль авсан, хахууль өгсөн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан зэрэг 33 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээс 26 хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн байна.

Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш 278 объектод нэгжлэг хийж, хүний бие, эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 1672 удаа явуулж, гэрчээр 11101 хүнийг асууж, эдийн засгийн болон бусад төрлийн 41 шинжээчийн дүгнэлтийг гаргуулжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 194.384 ам.доллар, 23.8 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 353 сая төгрөгийн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө болон 14.9 тэрбум төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661050
0 эможи

keyboard_arrow_up