Лос-Анжелес-д байгаа монголчууд яаралтай үед дараах дугаарууд руу холбогдоорой
2025 оны 1 сарын 10
АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотын орчимд гараад буй гал түймрийн улмаас олон айлын орон сууц өртөж, сүүлийн байдлаар 5 хүн нас барж, 150 мянга орчим хүнийг аюултай бүсээс нүүлгэн шилжүүлээд байна.
Иймд иргэн Та бүхэн гал түймрийн аюултай бүст зорчихгүй байх, тухайн бүс нутагт оршин суугаа бол орон нутгийн онцгой байдлын албанаас гаргаж буй зөвлөмжүүдийг дагаж мөрдөхийг тус муж дахь Ерөнхий Консулын газраас хүслээ.
Шуурхай асуудлаар Монгол Улсаас АНУ-д суугаа дараах ДТГ-уудтай 24 цагийн хугацаанд дараах дугаараар холбогдож болох аж.
- Вашингтон хотод суугаа ЭСЯ-ны утас: 202-374-6274,
- цахим шуудан: monconsul@mongolianembassy.us
- Сан Франциско хотод суугаа ЕКГ-ын утас: 415-858-9524,
- цахим шуудан: sanfrancisco.mng@gmail.com
- Чикаго хотод суугаа КГ-ын утас: 312-847-0144,
- цахим шуудан: info@mongolianconsulate.us
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
661085
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: