Гэрээсээ гараад сураггүй болсон иргэний цогцсыг гурван хоногийн дараа гүүрэн доороос олжээ
2025 оны 1 сарын 10
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагдуулт багт иргэн Д нь 01-р сарын 07-ны өдрийн 16:15 цагийн орчим гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг 01-р сарын 08-ны өдрийн 17:15 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Д /45 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 01-р сарын 09-ний өдрийн 10:45 цагт эхлүүлж, тухайн иргэний цогцсыг аймгийн төвөөс урд зүгт 6 км зайд Булган сумын Баянбулаг багийн “Сангийн толгой”-н гүүрний доороос 13:05 цагт олж, Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
661092
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: