Монсефт ХХК нь БНХАУ-ын Тохирлын үнэлгээний байгууллагын Монгол Улс дахь салбар CCIC MN HK-тай хамтран ажиллана Монсефт ХХК нь БНХАУ-ын Тохирлын үнэлгээний байгууллагын Монгол Улс дахь салбар CCIC MN HK-тай хамтран ажиллана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 10, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Монсефт ХХК нь БНХАУ-ын Тохирлын үнэлгээний байгууллагын Монгол Улс дахь салбар CCIC MN HK-тай хамтран ажиллана

2025 оны 1 сарын 10

Arslan.mn 

Монгол Улсын Үндэсний Итгэмжлэлийн төв (MNAS) нь БНХАУ-ын Итгэмжлэлийн байгууллагa (CNAS)-тай тохирлын үнэлгээний итгэмжлэлийн салбарт хамтран ажиллах САНАМЖ БИЧГИЙГ өнгөрсөн онд байгуулсан.  

Тус санамж бичиг байгуулснаар 2 орны итгэмжлэлийн байгууллагуудын нэгдэн орсон олон улсын хэлэлцээрийн дагуу итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрч, худалдааг хөнгөвчлөх боломжтой болсон юм.

Тэгвэл энэ хүрээнд өнөөдөр Монгол Улсад тохирлын үнэлгээний чиглэлээр тасралтгүй 10 жил үйл ажиллагаагаа эрхэлж буй хувийн хэвшлийн байгууллага болох Монсефт ХХК нь БНХАУ-ын Тохирлын үнэлгээний байгууллагын Монгол Улс дахь салбар CCIC MN HK-тай хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ.

Arslan.mn

Тус үйл ажиллагаанд Үндэсний Итгэмжлэлийн төвийн дарга С.Ням-эрдэнэ, БНХАУ-ын Тохирлын үнэлгээний байгууллагын Монгол Улс дахь салбар CCIC MN HK ХХК-ий Гүйцэтгэх захирал Бао Юнг Ган, Монсефт ХХК-ий Ерөнхий захирал Г.Билгүүн, ОУ-ын Стандартын академи ХХК-ий Гүйцэтгэх захирал Г.Уранчимэг болон бусад төлөөллүүд оролцлоо.

Arslan.mn

Үйл ажиллагааг нээж, Үндэсний Итгэмжлэлийн төвийн дарга С.Ням-эрдэнэ хэлсэн үгэндээ “Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы удирдамжийн дагуу 2024 оны 08 дугаар сард Монгол Улс БНХАУ-ын итгэмжлэлийн байгууллагууд лаборатори, баталгаажуулалт, техникийн хаяналтын байгууллагын мэдээллийг солилцох, мэдлэг туршлагаа хуваалцах, тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн салбарын ажилтнуудыг чадавхжуулах, зэрэг олон асуудлыг хамтдаа шийдвэрлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан.

Баталгаажуулалтын байгууллагууд хамтран ажиллах нь хоёр орны хооронд худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, худалдааны саад тотгорыг арилгахад нэн чухал алхам болсон. Энэ ажлын үргэлжлэл болж өнөөдөр БНХАУ-ын Тохирлын үнэлгээний байгууллагын Монгол Улс дахь салбар CCIC MN HK нь  Монголд баталгаажуулалтын үйл ажиллагааг хамгийн анх эхлүүлсэн хувийн хэвшлийн байгууллага болох Монсефт ХХК-тай хамтран ажиллах санамж бичгийг байгуулж байна. Цаашид бид хамтын ажиллагааг улам өргөжүүлэх тал дээр анхаарч ажиллана” гэдгийг онцоллоо.

Arslan.mn

CCIC MN HK ХХК-ий Гүйцэтгэх захирал Бао Юнг Ган: 

“Монсефт ХХК-тай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд манай байгууллага лаборатори, баталгаажуулалт, техникийн хяналтын байгууллагын мэдээллийг харилцан солилцох, мэдлэг туршлага хуваалцах, тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн салбарын ажилтнуудыг чадавхижуулах, итгэмжлэлийн үнэлгээг хамтран явуулах, олон улс, бүс нутгийн итгэмжлэлийн хамтын ажилллагааны байгууллагад нэгдмэл бодлогоор биесээ дэмжин ажиллана. Үндэсний Итгэмжлэлийн төвийн дарга С.Ням-Эрдэнэ тэргүүтэй хамт олны хичээл зүтгэлээр өнөөдрийн боломжууд нээгдсэн гэдгийг дурдах нь зүйтэй. 

Arslan.mn

Монсефт ХХК нь Монголын анхны хувийн хэвшлийн тохирлын үнэлгээний байгууллага бөгөөд менежментийн долоон стандарт, 18 төгрлийн үйлчилгээ, 400 гаруй бүтээгдэхүүний баталгаажуулалтыг хийж, 500 гаруй байгууллагыг баталгаажуулж, 700 гаруй гэрчилгээг олгосон салбарын тэргүүлэгч байгууллага аж. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661103
1 эможи

keyboard_arrow_up