Гадаадад амьдардаг ээжүүдээс “Алдарт эхийн одон“-гийн материал авна
“Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одон авах болзлыг хангасан, хилийн чанадад оршин сууж буй иргэдэд одонг Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан олгодог билээ.
Энэ дагуу БНСУ-д оршин суугаа нэг, хоёрдугаар зэргийн одон авах эхчүүдийн материалыг 2025 оны гуравдугаар сарын 25-ны өдрийг дуустал БНСУ дахь Монголын ЭСЯ-ны Консулын хэлтэст хүлээн авч байгаа аж.
"Алдарт эхийн одон" авахад дараах баримтуудыг бүрдүүлэх ёстой.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
1. Эхийн цахим үнэмлэхийн хуулбар /гадаад паспортын хуулбар болон E-mongolia-с авсан цахим иргэний үнэмлэхний хуулбар байж болно./
2. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /E-mongolia-с авсан төрсний бүртгэлийн лавлагаа байж болно, хэрвээ хүүхэд насанд хүрсэн бол иргэний үнэмлэхийн хуулбар болон төрсний гэрчилгээний хуулбар/
3. Гараар бичсэн өргөдөл /Ерөнхийлөгчийн Тамгын газарт өргөдөл гаргах нь гэж өргөдлийн толгойг бичээд хүүхдүүдээ томоос нь дараалуулан эрхэлж байгаа ажил, сурч байгаа сургуулийг бичнэ/
АНХААРАХ ЗҮЙЛ
- Өргөж авсан болон, овог нэр сольсон хүүхэдтэй бол,овог нэр болон, үрчилсэн гэрчилгээний хуулбарын хамт
- Нэгдүгээр одон авах бол хоёрдугаар одонгийн үнэмлэхийн хуулбар хавсаргах
- Анкет татаж авах холбоос - https://docs.google.com/.../15JrGd.../edit...