Ачааны автомашины жолооч тулгуур шон мөргөж зарим аймгийн цахилгаан тасарчээ
2025 оны 1 сарын 11
Хөвсгөл аймгийн Хөх хөтөлийн даваанд байх 110кВ-ын ЦДАШ-ын тулгуурыг HOWO маркийн ачааны машинтай жолооч мөргөсний улмаас, цахилгааны шугамд гэмтэл үүсжээ.
Цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурыг солих шаардлага үүссэн тул Говь-Алтай, Завхан аймгийн иргэдийн цахилгааныг 25 цагийн хугацаанд хязгаарласан байна. Эрдэнэт, Булган, Завхан, Говь-Алтай аймгаас засварын бригад гарч шугамын гэмтлийг засварлаж дуусаад, хүчдэлийг хэвийн залгажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
661109
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: