Эхнэрээ зодсон 38 настай эрэгтэйг ₮450 мянгаар ТОРГОЖЭЭ Эхнэрээ зодсон 38 настай эрэгтэйг ₮450 мянгаар ТОРГОЖЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 13, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Эхнэрээ зодсон 38 настай эрэгтэйг ₮450 мянгаар ТОРГОЖЭЭ

2025 оны 1 сарын 13

Arslan.mn

Эхнэрээ зодсон 38 настай эрэгтэйг ₮450 мянгаар ТОРГОЖЭЭ.

Тодруулбал, Дархан-Уул аймагт гэргий, зургаан хүүхдийн хамт амьдардаг 38 настай эрэгтэй эхнэртэйгээ маргалдсаны улмаас үснээс нь зулгааж, нүүр рүү нь цохижээ. Үүний улмаас эхнэрийнх нь баруун доод зовхи, зүүн дээд, доод зовхинд цус хуралт үүсэж, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алим, зүүн мөрөнд цус хуралт, зүүн мөр, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал үүссэн байна. 

Цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгах явцад эхнэр нь гомдолгүй гэж мэдүүлжээ. 

Иймээс шүүхээс тухайн эрэгтэйг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
661143
1 эможи

keyboard_arrow_up